Н.Алгаа 2017.01.03 | Телевиз: NTV

Дэлхий даяар нүүрсний хэрэглээ 0,6 хувиар өснө гэсэн судалгаа байна

УУҮА-ын ерөнхийлөгч Н.Алгаа

Олон Улсын эрчим хүчний агентлагаас хамгийн сүүлд буюу өнгөрсөн 12 сард гаргасан тайланд Дэлхий даяар нүүрсний хэрэглээ 2015-2021 оны хооронд 0,6 хувиар өсөх хандлагатай байгааг дурджээ.

Ингэхдээ Энэтхэг зүүн өмнөд азийнхан хөгжиж буй улс орнуудын хувьд эрчим хүчний хямд боломжийн эх үүсвэр эрэлхийлж байгаа учраас эдгээр орнуудын нүүрсний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа юм.