Сумъяабазар.Д 2017.01.05 | Сайт: Vip76.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар асуулга илгээлээ

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар асуулга илгээлээ
Гэр хорооллын дахин төлөвлөлт

Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид асуулга тавьжээ.

Түүний асуулгад

1. Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэдэн айл газраа чөлөөлж, хичнээн орон сууц ашиглалтанд орж, хэдэн айл шинэ орон сууцаид орсон бэ?

2. Газраа чөлөөлсөн айл өрхөөс хэдэн өрх одоогоор орон сууцандаа орж чадаагүй. түрээсийн төлбөрөө авч байна вэ?

3. Түрээсийн төлбөрөө өгөхөө зогсоосон барилгын хэдэн компани байна вэ?

4. Газраа чөлөөлсөн боловч. асуудал нь шийдвэрлэгдээгүй байгаа иргэдийг орон сууцжуулах талаар Нийслэлийн удирдлагаас ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

5. Нийслэл хотын агаар. ус. хөрсний бохирдлыг бууруулахад гэр хорооллыг багасгаж. орон сууц барих зайлшгүй шаардлагатай байгаа. Цаашид хот дахин төлөвлөлтийг ямар арга замаар шийдвэрлэж. иргэдээ орон сууцжуулахаар төлөвлөж байна вэ? гэсэн асуултуудад хариулт хүсэв.

Хуульд заасан хугацааны дагуу хариултыг ирүүлнэ үү хэмээв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд