Учрал.Н 2017.01.05 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Нэгэнт хэрэгжиж эхэлсэн хуулийг хүссэн ч, эс хүссэн ч дагаж мөрдөх үүрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Учрал

Өнөөдөр үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэлцэх эсэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байр сууринаас үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал

"Хууль тогтоомжийн тухай хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн 2015 оны тавдугаар сард батлагдсан УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль мөн хэрэгжиж байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбоотой үг хэлж, асуулт асуух ёстой болсон. Тиймээс гишүүд уг дэгийг баримталмаар байна.

Өнөөдөр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх энэ үед үзэл баримтлалтай холбоотой асуулт асуух дэгээ барихгүй байгаа нь тун тоогүй.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуульч мэргэжилтэй байж хэрэгжиж эхэлсэн хуулийн хэрэгжилтийг зогсоох, нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн сайдад дэвшүүлээд байгаа нь зохимжгүй санагдаж байна.

Уг та бидний хууль санаачлах зардлыг багасах, процедурыг хөнгөвчлөх үүднээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Нэгэнт хэрэгжиж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай хуулийг хүссэн, эс хүссэн ч дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дагуу хууль, эрх зүйн зохицуулалтыг хийчихсэн шүү дээ. Хэрэв зарчмын зөрүүтэй санал байвал анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураах боломжтой.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байна."

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа