УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.01.06

Д.Тэрбишдагва: Хоёр хуультай байж болохгүй учраас хуучин хуулийг хүчингүй болгохыг дэмжиж байна

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"1993, 2016 онд баталсан хоёр хуультай болчихлоо. Өнөөдөр 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр шүү дээ. Өчигдөр эсвэл өнөөдөр олон улсын гэрээ байгуулбал хоёр хууль барих болж байна. 1993 оны хуулийг хүчингүй болгох тухай оруулж ирж байгаа нь буруу биш.

Шинэчилсэн хуулийн 23 дугаар зүйлд “Заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараах байгууллага авч хэлэлцэн хүчингүй болгож болно” гээд

Нэгд, Соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсын Их хурал өөрөө болон Үндсэн хуулийн цэц

Хоёрт, Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их хурал гэсэн хоёр заалт байна.

Олон улсын гэрээний хоёр хуультай байгаа учраас 1993 оны хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжих хэрэгтэй. Хэлэлцэх явцдаа анхаарах зүйл бий.

Эрдэнэт үйлдвэрийн гэрээг УИХ-аар баталсан шүү дээ. Оюу толгойн гэрээг хэд хэдэн Их хурлаар авч хэлэлцэж баталсан. Харин батлагдсан гэрээг зөрчсөн тохиолдол бий. Тийм учраас олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлаа цаг алдалгүй нэг мөр шийдэхгүй юм бол дараа дараагийн олон улсын гэрээ ар араасаа орж ирнэ."