Энхболд.М 2017.01.06 | Сайт: Vip76.mn

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудыг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудыг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2017 оны 1 сарын 6 ны үдээс хойшхи Улсын Их Хурлын Чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, Д.Дамба-Очир, А.Сүхбат нар асуулт асууж хариултаа авлаа.

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Занданшатар, Т.Аюурсайхан, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва нар үг хэллээ.

Т.Аюурсайхан: Үнэхээр хүний төлөө гэсэн ажиллаж буй 3723 онцгой байдлын алба хаагчдыг жилдээ ганц удаа эмнэлгийн оношлогоо үйлчилгээ хийлгэчихдэг байх хэрэгтэй байна. Яг одоо ийм чухал асуудлыг хэлэлцэж байхад 12 хан гишүүн сууж байна. Өмнө нь УИХ-ын дарга дэмжсэн Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай төслийг хэлэлцэж байхад 17 гишүүн байсан энэ төсөл унасан байгаа. Гэхдээ бид ахин өргөн барих болно хэмээв.

Д.Хаянхярваа: Гишүүд энэхүү хуулийн төслийг шат шатандаа хэлэлцэх байх энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна.

Д.Тэрбишдагва: Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ энэ хуулийг Ч.Өнөрбаяр сайжруулах боломжгүй гэлээ. Гэхдээ сайжруулах цэгцлэх шаардлагатай харагдаж байна. Бусад хуультай уяалдуулан засаж сайжруулах шаардлагатай, ажлын хэсэг байгуулж давхардсан асуудлуудыг онцгойлон авч үзэж ажиллах хэрэгтэй байна.

Н.Амарзаяа: Энэ хууль үнэхээр хэрэгцээ шаардлага бүхий байна. Гамшгийн асуудал бүгд төсөл мөнгөтэй холбоотой. Энэ тохиолдолд урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг материаллаг баазын хувьд дэмжих хэрэгтэй байна.

Гишүүд үг хэлж дууссаны дараа нийт 48 гишүүний 42 нь дэмжиж 87,5 хувь нь дэмжиж  “Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд