Урилга
2017.01.10

Урилга

МҮЭ-ийн нийт гишүүд, ҮЭ-ийн үе үеийн ажилтан, идэвхтэн, сонгуультнууд, хамтран ажиллагчид, дэмжигчдэд

            Энэ 2017 онд болох Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 ойг тохиолдуулан “МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жил” Алтан номыг бизнесийн зарчмаар бүтээж, ойдоо бэлэг барихаар ҮЭ-ийн зарим гишүүд, ахмад ажилтнууд, ҮЭ-ийн сургууль төгсөгчдийн гаргасан саналыг дэмжиж ОХУ-ын Хөдөлмөр, Нийгмийн харилцааны академи төгсөгчдийн Монголын холбоо уг ажлыг хариуцан гүйцэтгэхээр боллоо.

            Иймд МҮЭ-ийн үе үеийн гишүүд, ажилтан, идэвхтэн, сонгуультнуудын болон аж ахуйн нэгж байгууллагын ҮЭ-ийн хороо, сумын ҮЭ-ийн холбоо, аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн холбооны харъяа байгууллагуудын үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, хийж гүйцэтгэсэн онцлог ажлууд, МҮЭ-үүдийн их, бага хурал, МҮЭ-ийн байгууллагуудтай ажил төрлийн холбоотой байсан хувь хүн, байгууллагуудын хамтын ажиллагаа, урлаг, спортын уралдаан,тэмцээн, гадаад, дотоодын сургалт, дамжаа, семинар, тойрон аялал, олон улсын хурал, зөвлөгөөн бусад арга хэмжээнд оролцож байсан түүхэн баримт, Монгол Улсын бүтээн байгуулалт, нийгмийн хөгжилд болон Олон Улсын ҮЭ-ийн хөдөлгөөнд МҮЭ-ийн байгууллага, зүтгэлтнүүдийн оруулсан хувь нэмрийн талаар тухайн цаг үед ажиллаж амьдарч байгаа хүмүүс, МҮЭ-ийн бүх шатны болон харъяа байгууллагуудад ажиллаж байсан хүмүүс, тэдний төрөл төрөгсөд, үр хүүхэд, ач, гуч, дөч, найз нөхөд, хамтран ажиллаж байсан Та бүхнийг өөрсдийн санал, бодол, мартагдашгүй сайхан түүхэн дурсамж, дурдатгал, үнэтэй сургаал, сэтгэгдэл, МҮЭ-ийн бүх шатны байгууллагуудын нийгэмд гүйцэтгэсэн үүргийн талаар бичиж, холбогдох фото зургуудын хамт Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. гэсэн и-мэйл хаягаар ирүүлэхийг урьж байна.

            Фото зураг нь Word, Power Point, Excel зэрэг программ руу хуулаагүй, JPEG, TIFFPNG өргөтгөлтэй файл байх бөгөөд хэвлэлийн шаардлага хангасан, тайлбартай байна.Материалыг /цаасны хэмжээ А4 үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,0/ Arial фонд дээр бичнэ.

            ”МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жил” Алтан номд оруулах материалыг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг  хүртэл хүлээн авна.

            ”МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жил” Алтан номд материалаа ирүүлэгч нь хувь хүн бол А4 хэмжээний нэг нүүр бүрт 30.000 төгрөг, байгууллага, хамт олон бол 50.000 төгрөгийг төлж, бүтээгдсэн Алтан номыг үнэгүй авах эрхтэй болно.

            ”МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жил” Алтан номд орох материалын төлбөрийг “ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ АКАДЕМИ ТӨГСӨГЧДИЙН МОНГОЛЫН ХОЛБОО”-ны Голомт банк дах 1605001303 тоот дансанд тушаана. Алтан номын худалдах үнийг тухайн үед тогтооно. “МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жил” Алтан номонд орсон хувь хүн, байгууллагатай холбогдсон материалын түүхэн болон зохиомжит бичвэрийн бодит үнэнийг тухайн бичвэр бичсэн хүн хариуцах ёстойг анхаарна уу?

            Ном бүтээхэд тавигдах шаардлага

            Хувь хүмүүс:

  • Өөрийн товч намтар, дурсамж, дурдатгалаа А4 хэмжээний 1-6 нүүрт багтаах
  • Номонд орох материал доорх дараалалтай байна. Үүнд:

-Овог, нэр

-Төрсөн огноо

-Төгссөн сургууль

-Ажлын амжилт, үр дүн

-Гавъяа шагнал

  • Холбогдох  фото зураг
  • Холбоо барих утас

ҮЭ-ийн бүх шатны байгууллагууд:

  • Байгууллагын үйл ажиллагааны тухай материалаа А4 хэмжээний 1-12 нүүрт багтаах
  • Номонд орох материал доорх дараалалтай байна.Үүнд:

-ҮЭ-ийн байгууллагын нэр

-Үүсэн байгуулагдсан огноо

-ҮЭ-ийн бүтэц, зохион байгуулалт

-Үйл ажиллагаа, үр дүн

-Гавъяа шагнал

  • Холбогдох фото зураг
  • Холбоо барих утас

            Та бүхнийг номын цагаан буян ивээх болтугай.

“МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жил” Алтан ном бүтээх ажлын лавлах утас:

88001248, 99763879, 88118810, 99007989

ОХУ-ЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ

АКАДЕМИ ТӨГСӨГЧДИЙН МОНГОЛЫН ХОЛБОО