Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүдийн хурал болно
Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
2017.01.11

Монголын Бизнесийн Зөвлөлийн бүх гишүүдийн хурал болно

Энэ оны эхний сарын хурлыг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хурал болно.

Бэствэстэрн примьер Туушин зочид буудалд болох уг хурлаар Монголын Бизнесийн Зөвлөлийн шинэчилсэн зорилго, үнэт зүйлс, алсын хараа, 2017 оны зорилго, ажлын хэсгүүдийн зорилго зэргийг танилцуулна. Ингэхийн тулд нийт гишүүдийнхээ дунд хоёр багц асуудлын хүрээнд 5 асуулттай санал агуулга өрнүүлж байна. Үүнд,

Таны байгууллагын тухай:

1. Өнгөрсөн 2016 он танай байгууллагын хувьд хэр байсан бэ? Хамгийн том бэрхшээл нь юу байсан бэ? Хамгийн том боломж нь юу байв? 

2. 2017 онд танай байгууллагын хувьд ямархуу асуудлуудыг хамгийн том бэрхшээлүүд байх болно гэж харж байна? Таны үзэж байгаагаар хамгийн том боломжууд нь юу байх бол? 

МБЗ болон бид танд хэрхэн илүү туслаж чадах талаар: 

1. Гишүүнчлэлийн давуу талуудыг та хэрхэн хүртсэн бэ? Манайхаас зохион байгуулсан ямар үйл ажиллагаа танд илүү үнэ цэнэ авчирсан бэ? 

2. МБЗ 2017 онд танд хэрхэн илүү үйлчилж болох вэ? Та ямар сэдвээр МБЗ-ийг дуу хоолойгоо илүү их хүргэж байхыг хүсч байна вэ? 

3. МБЗ-д элссэн гишүүнчлэлийн давуу талуудыг та хэрхэн ашиглая гэж төлөвлөж байна? МБЗ-ийн гишүүнчлэлийн давуу талуудын талаар та бүрэн мэдээлэлтэй юу? Эдгээр боломжийг та болон таны баг хамт олон хангалттай ашиглаж чадаж байна уу? 

Эдгээр асуултад хариулсанаар Монголын Бизнесийн Зөвлөлийн 2017 оны төвлөрөх сэдвүүд, гүйцэтгэх ажлуудыг тодорхойлоход хувь нэмэр болох юм байна.

Зөвлөлийн гишүүд санал хүсэлт, асуултын хариугаа mergen@bcmongolia.org руу 2017 оны 1 сарын 16-ны дотор илгээгээрэй.