Энхболд.М 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Өнөөдөр, маргааш Ерөнхийлөгчийн сонгууль тэргүүтэй 18 асуудал хэлэлцэнэ

Өнөөдөр, маргааш Ерөнхийлөгчийн сонгууль тэргүүтэй 18 асуудал хэлэлцэнэ

2017 оны 1 дүгээр сарын 12, 13-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 14 хуулийн төсөл, хоёр тогтоолын төсөл хэлэлцэж, Ерөнхий сайдын хоёр мэдээлэл сонсоно.   

Хоёр тогтоолын төслийн нэг нь Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай бол нөгөө нь Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай юм. 

Олны анхаарал төвд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Хөгжлийн банкны шинэчилсэн найруулгын төслүүд энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд багтаж байна. 

Эрүүл мэндийн сайд өргөн мэдүүлсэн Донорын тухай болон Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүд сонирхол татаж байна. Эдгээр нь шинэчилсэн найруулгын төслүүд юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. 

Мөн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдигй албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 2 хуулийн төслийг ар араас нь хэлэлцэх юм байна. Ижил агуулга, утга найруулгатай ч хоёр өөр хууль санаачлагч оруулж ирж байгаа гэдгээрээ онцлог юм. 

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар нилээд маргаан дагуулсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

Хэлэлцэх эсэхийг дэмжчихээд орхичихсон Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дээгүүрт жагсаж байна. 

Жолоо барих эрхээ хасуулсан жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол торгох, баривчлах гэсэн давхар шийтгэл ногдуулдаг байсныг болиулах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. 

Харин маргааш УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Н.Учрал нарын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа