2017.01.12 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүдийн ирц

УИХ-ын гишүүдийн ирц

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 62 гишүүнтэй хуралдаж байна.

14 гишүүн хуралдаандаа ирээгүйгээс Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ө.Энхтүвшин, О.Содбилэг, Д.Мурат гэсэн 5 гишүүн чөлөөтэй, С.Батболд, Х.Болорчулуун, Б.Дэлгэрсайхан нар эмнэлгийн чөлөөтэй байна.  Ганц гишүүн буюу М. Билэгт гишүүн гадаад томилолттой байна.

Харин Б.Наранхүү, Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар,  Г.Тэмүүлэн нар хуралдаандаа ирээгүй байна.

УИХ-ын чуулган өглөө 10.00 цагт эхэлдэг уламжлалтай.  Хамгийн эрт Н.Оюундарь, Л.Энх-Амгалан, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, С.Жавхлан, Л.Элдэв-Очир нарын гишүүд хуралдаандаа бүртгүүлсэн бол үдээс өмнөх хуралдаандаа суугаагүй Ж.Батзандан, Б.Батзориг, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд нар үдээс хойш /15.00/ ирсэн байна. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn