Сандуй.Ц 2017.01.12 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгын газар

НИТХ-ын хуралдаанаар шашны зарим байгууллагын зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийднэ

НИТХ-ын хуралдаанаар шашны зарим байгууллагын зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийднэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдаанаар:
  • Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай,
  • Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай,
  • Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай,
  • Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай,
  • Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай,
  • Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим байгууллагын зөвшөөрлийн хугацааг сунгах, цуцлах тухай зэрэг 15 асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.