Даваасүрэн.Ц 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн: Зөвхөн Засгийн газар л хууль санаачилж болох юм шиг ойлгогдоод байсныг өөрчилсөн гэж ойлгож болох уу?

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөлд эргэлзээтэй зүйл байсныг залруулсан эсэхийг лавласан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Хавсралтад хамаарахгүй, нийгэм, эдийн засгийн цаг үеийн зайлшгүй шаардлагын улмаас санаачлан, боловсруулах хуулийн төслийг зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлэх юм шиг ойлгогдоод байсныг өөрчилсөн гэж ойлгож болох уу? УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид хамаарахгүй гэсэн заалтыг нэмж өгсөн үү?"

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

"Тогтоолын төслийн хоёрдугаар заалтад “Тогтоолын хавсралтаар батлах Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд хууль, УИХ-ын тогтоолын төслийн нэрийг зааж, тухайн хуулиар зохицуулах харилцаа, хууль санаачлах, өргөн мэдүүлэх хугацаанд хяналт тавихыг байнгын хороонд тусгана” гэж заасан.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд уг тогтоолын төсөл хамаарахгүй бөгөөд үндсэн чиглэлд тусгагдаагүй ч зайлшгүй шаардлагатай хууль тогтоомжийг төслийг санаачлах, боловсруулах эрх нь УИХ-ын 76 гишүүнд хэвээр хадгалагдаж байна.

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд өөрийн бүрэн эрхийн хугацаанд хуулийн төсөл санаачлан, боловсруулж болно гэсэн үг."

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn