Баасанхүү.О 2017.01.12 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Сү.Батболдыг Хотын дарга гэх үү, хотын захирагч гэх үү?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн хэрэгжилт ямар байх тухай асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

1993 оноос хойш батлагдсан хэдий ч хэрэгждэггүй нэг хууль байгаад байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гээд.  Бие даасан хот гэж яваа юм бол өөрийн гэсэн захирагч, төсөвтэй, өөрийн гэсэн газартай байх ёстой. Энд Засгийн газраас тодорхой чиглэл өгч болохгүй гэж байгаа юм уу.

Хуулийн дагуу гэж үзвэл одоогийн Хотын дарга Сү.Батболд гэдэг хүн сонгогдох ёсгүй. Тухайн Хотын захирагчийг нийт ард түмний дэндаас сонгох ёстой. Үүнтэй холбогдуулаад Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Хот тосгоны эрх зүйн байдлыг 2020 он гэхэд хэрхэн хэрэгжүүлэх гэж байгаа вэ?

Үндсэн хуулиа хараад суугаад байх уу? Сү.Батболдыг Хотын дарга гэж үзэх юм уу, Хотын захирагч гэж үзэх юм уу. 1993 оны Хот тосгоны тухай эрх зүйн байдлын тухай хуульдаа маш тодорхой заасан байгаа.

Ажлын хэсгээс ийн хариуллаа.

Энэ үндсэн чиглэл нь Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар он цагийн зааг хайчин дунд орж таарсан. Тэр ч утгаараа энэ 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх хуульд зааснаар Засгийн газраас санаачилж байгаа энэ хуулийн үндсэн чиглэлд тусч байгаа. Санал хураалтаар дэмжигдвэл УИХ, УИХ-ын гишүүдийн санаачилсан хууль нь энэ үндсэн чиглэлд тусгагдахгүй. Тухайн тогтоолынхоо заалтаар зохицуулагдаад явах юм. Хотын захирагчийн тухайд хэлж мэдэхгүй байна.