Баасанхүү.О 2017.01.12 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Гадаадын өмгөөлөлд их мөнгө төлж байхаар дотооддоо Арбитрын ажиллагааг нутагшуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Арбитрын ажиллагаа гэдэг хэсэгт ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байна. Манайхан Арбитрын маргааныг шийдвэрлэхээр гадаад руу л явдаг улс. Өмгөөллийн зардалдаа хэдэн тэр бумаар нь зардаг. Санаж байгаа бол Эрдэнэт-ийн маргаанд л гэхэд 10-20 гаруй сая доллар засчихсан л байгаа.

Олон өмгөөлөгч аваад алдаад эцэст нь ямар ч хариуцлага гэж байдаггүй. Аль болох Арбитрын өмгөөлөлийг дотооддоо хийх нөхцөл боломжийг хэрхэн хангаж ажиллаж байна вэ гэдгийг асуумаар байна?

УИХ-ын гишүүн Н.Учрал: НҮБ-ийн загвар хуулийн дагуу шнэчлэн найруулж байгаа

Арбитрын тухай энэ хуулийн шинэчилсэн найруулга хийхдээ загвар гол хуульдаа нийцүүлэн явж байгаа. Ингэснээрээ манай орон НҮБ-ийн загвар хуулийг нутагшуулсан орны тоонд орж бүртгэгдэх боломжтой юм. Таны хэлээд байгаа 3.2.4 заалтаар талууд тохиролцсон тохиолдолд хийгдэх ажиллагаа юм. Түүнээс биш эрхийг нь хааж хязгаарлаад байгаа юм байхгүй.