Бат-эрдэнэ.Ж 2017.01.13 | Сайт: Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Хохирсон иргэдээ өмгөөлсөн хууль гаргах ёстой шүү

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Эрүүгийн хуулийг чангатгах зүйтэй гэсэн байр суурьтай байдгаа илэрхийлээд ял оноохгүй голчлолгүй хохирсон иргэдээ өмгөөлөх хууль гарах ёстой гэж хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Эрүүгийн хууль нь иргэн, хуулийн этгээдэд ял оноодог, иргэн, улсад учруулсан хохиролтой холбоотой, амь нас, эрүүл мэнд, амьдралд нөлөөлөх онцгой хууль юм. Тиймээс маш нухацтай хандах нь зүйтэй гэж бодож байна. Эрүүгийн хуулийн гол логикийг нилээд ярилаа. Миний хувьд хохирогчоо өмгөөлөхөөс илүү хохирол учруулсан хүнээ өмгөөлж буй логиктой хууль батлагдсан гэж боддог. 

Тийм учраас уг нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцдаа иргэдийг "хэрэглэгч" гэдэг өнцгөөс харж, хэн хохиров гэдэгт анхаарч, гишүүдийн гаргасан саналуудыг тусгах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Эрүүгийн хууль гэхээр ял оноох талыг голчлон ярьдаг шүү дээ. Ер нь аливаа хууль тогтоомж нь иргэдийнхээ төлөө, тэдний сайн сайхан амьдралын төлөө, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой байх ёстой гэж үздэг.

Миний хувьд Эрүүгийн хуулийг чангатгах нь зүйтэй гэсэн байр суурьтай хүн. Олон улсын жишгээс аваад үзэхэд, хуулийг чангатгах биш өөр зарчмаар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой гэж ярьдаг л даа. Хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад иргэдийн хохирлыг барагдуулдаг, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь зүйтэй шүү.   

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn