С.Эрдэнийн Ардчилсан намын талаарх онцлох байр суурь
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч
2017.01.20

С.Эрдэнийн Ардчилсан намын талаарх онцлох байр суурь

Ардчилсан намын даргын сонгуулийн компанит ажил Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг буюу улс орон даяар өрнөж байна. Тус сонгуульд нэр дэвшигчид хамтдаа сурталчилгаагаа хийж, эв эеийг харуулж  байна. 

Харин тэд сошиал ертөнцөд өөр өөрсдийн хэв маягийг илтгэх хуудсыг идэвхтэй ажиллуулсаар. Бид энэ удаад С.Эрдэнийг дэмжигчдийн хуудсаар зочилж, түүний Ардчилсан намын гишүүд, дэмжигчдэд хандан хэлсэн онцлох байр сууринуудыг хүргэж байна. 

Тэрэр үндэстний хэмжээний намыг удирдаад явах нь хэн дуртай хүний үүрээд явчих ажил биш. Энэ бол маш том үүрэг, хариуцлага юм. Ардчилсан намын хөгжил бол Монгол Улсын ирээдүй, тусгаар тогтнолтой шууд холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлэн, Ардчилсан намаа хаана ч, хэзээ ч, хэний ч өмнө өмөөрнө гэсэн юм.