Оюун-Эрдэнэ.Л 2017.01.16 | Телевиз: ЕTV

Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын салбар нэг, хоёр жилийн хугацаанд шинэ түвшинд гаргана гэж итгэж байгаа

ETV Асуух эрх ярилцлага нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ оролцов. Түүний хийсэн “100 чухал сэдэв –Соронзон орон” нэвтрүүлэг гарч эхэлсэнтэй холбоотойгоор "АСУУХ ЭРХ" ярилцсан байна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таны төлөвлөгөө эхлээд сонсьё?

Энэ талаар бид олон жил ярьсан. Олигтой хөгжилд хүрч чадсангүй ээ. Яагаад гэвэл хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, аялал жуулчлалын салбарыг нэг яамны салбар гээд орхичихсон. Бусад улсад Ерөнхий сайдынхаа дэргэд “Үндэсний цогц сурталчилгааны зөвлөл” зөвлөл ажилуулдаг. Тэр зөвлөл нь соёл, зам тээвэр гэх мэт салбарын харилцаа уялдуулдаг.  Манайд энэ зөвлөл одоо хүртэл байгуулагдаагүй.  Энэ зөвлөлийг байгуулах лобби хийгдэж байна гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, бид аялал жуулчлалаа төрөлжүүлэх шаардлагатай.  Монголчуудад нүүдлийн соёл иргэншил, Чингис хаан гэсэн хоёр зүйл дэлхийд таниулж байгаа. Үүнийгээ бид ашиглаж байна уу?

Хязгаартай уул уурхайн баялгийг ашиглаж байх явцдаа хязгааргүй нөөцтэй тэргүүлэх тогтвортой салбарыг гаргаж ирэх ёстой. Энэ нь магадгүй 4-5 салбар байна гэвэл нэг нь яах аргагүй аялал жуулчлал юм........

Нэвтрүүлэг гарчихлаа. Одоо яг яах вэ?

УИХ-ын нэр бүхий 12 гишүүнээс бүрдсэн лобби бүлэг байгуулагдаж байна. Мөн Ерөнхий сайд энэ саналыг маш таатай хүлээн авсан. Ерөнхий сайдын дэргэд "Аялал жуулчлалын зөвлөл" байгуулахаар ярилцаж байна. Мөн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол идэвхтэй ажиллаж байгаа.