Энх-Амгалан.Л Ундраа.А 2017.01.18 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Ахмад настангууд шинэ хуулиар хөдөлмөр эрхлэх боломжтой юу?

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:  Ажлын хэсгээс нэг зүйлийг тодруулмаар байна. Энэ Ахмад настны тухай хууль дээр ахмад настны эрүүл мэндийг хамгаала, хөгжил оролцоог нэмэгдүүлэх, хүндэтгэл үзүүлэх, насны хишиг олгох, дэмжлэг үйлчилгээ үзүүлэх гээд баахан эрх тусгагдсан байна.

Ахмадын байгууллагуудаас нэг тавьдаг зүйл бол ингээд эрх хамгаалж байна. Энийг яаж амьдралд белүүлэх юм бэ хэрэв энийг биелүүлэх ёстой үүрэг хариуцлага хүлээж байгаа ААН байгууллага, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй байна.

Өмнөх хууль дээр бол бүх байгууллагууд сан байгуулна гэж байсан бол амьдрал дээр хэрэгждэггзй ийм зовлон байгаад байна. Үүрэгжүүлэх, хариуцлагажуулах асуудлууд яаж орсон юм бэ гэдгийг асуумаар байна. Энэ нь хэтэрхий лоозон уриа шиг зүйл болоод өнгөрчихвий дээ гэж бодоод байна. Хэрэгжүүлэхгүй бол хэрэгжүүлэх үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэхгүй бол  болохгүй. Энэ зүйл дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

Ажлын хэсэг УИХ-ын гишүүн Б.Ундраа: Хуулийн Долоодугаар зүйл бүхэлдээ ахмад настанд өгөх үйлчилгээ, Наймдугаар зүйлд амжиргааг дэмжхэд яг ямар арга механизмаар үйлчилгээг хүргэх юм гэдгийг зааж өгсөн байгаа. Долоодугаар зүйлд арван янзын үйлчилгээ, лавлагаа мэдээллийн зөвлөгөө өгөх мэт явуулын, өдөр өнжүүлэх, сайн дурын үйлчилгээ асран сувилах, өдрөөр үйлчлэх , хүнсний дэмжлэг, хүчирхийллээс хамгаалах гэх мэт эдгээрийг хэрэгжүүлэх арга механизм нь сум дүүрэг хорооны нийгмийн халамжийн байгууллага яг ямар үүрэг хүлээх вэ зэргийг тусгасан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд