Энхболд.М 2017.01.19 | Сайт: Vip76.mn

Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив

Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив
УИХ-ын чуулган

2017 оны 1 сарын 19 ны УИХ-ын чуулганаар Ахмад настны тухай, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Ахмад настны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжив. Үүний дараа  Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үед асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураалт явуулав. Үүний дараа өдгөө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хүчингүй болгоод, шинэчлэн найруулсан  Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд