СУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажиллагсадтай уулзав
2017.01.20

СУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажиллагсадтай уулзав

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд нар өнөөдөр /2017.01.19/ СУИС-ийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажиллагсадтай уулзав. СУИС нь одоогоор зургаан  бүрэлдэхүүн, нэг ахлах ("Бадмаараг" ахлах сургууль), нэг салбар (Завхан аймаг дахь) сургууль, нэг хүрээлэн (Соёл судлалын хүрээлэн)-тэй  үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус сургуульд нийт 400 гаруй профессор багш ажиллаж, 4000 гаруй оюутан, сурагч суралцаж байгаа аж. Монголын соёл урлагийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг тус сургуулийн хамт олон "Европын урлагийн сургуулиудын холбоо"-нд элсэх хүсэлтээ гаргаснаа уулзалтын үеэр салбарын сайддаа дуулгав. Улмаар олон улсын стандартад нийцсэн сургалт эрхлэх зорилт тавин ажиллаж байгаа гэлээ. Тус сургуулийн хамт олон “Эрдэнийн судар бүтээх”-ээр төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор судалгааны шатанд явж байгаа аж. Түүнчлэн салбарын сайд нь тус  сургууль дээр ирж ажиллаж буй анхны тохиолдол болохыг уулзалтын үеэр багш, ажиллагсад онцолж байлаа.