Баасанхүү.О 2017.01.26 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Богд хан уулын ноён оргилыг Цэцээ гүн гэдэг байлаа гээд газрын зураг дээр уулын нэрийг Цэцээ гүн гэж тэмдэглэдэггүй шүү дээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тогтоолын төслийн агуулгыг өөрчлөх санал гаргаж, дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Түүхэн уламжлалыг хадгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэдэг утгаар уг тогтоолын төслийг дэмжиж байна. Гэхдээ тогтоолын төслийн утгыг өөрчлөх хэрэгтэй. Учир нь Богд хаан уулын хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 2268 метр өндөрт өргөгдсөн Цэцээ гүний газрын зурагт тэмдэглээгүй учраас Богд хан уулын нэрийг өөрчлөх тухай тогтоолын төсөл оруулж ирэхгүй биз дээ?

Богд хан уул нь зөвхөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршдоггүй, Хэнтий нурууны ай сав багтдаг шүү дээ. Хэнтий хан уулыг уул гэж нэрлэнэ үү, нуруу гэж нэрлэнэ үү чанарын хувьд агуулгагүй, нэг зүйлийг л нэрлээд буй.

Тогтоолын төслийн танилцуулгад Хэнтий Хаан уул гэсэн байна. Хаан гэдэг өөр, Хан гэдэг бас өөр утгатай. Тиймээс Хэнтийн нуруунд орших нэг өндөрлөгийг Бурхан халдун уул гэж өөрчлөх, ингэхдээ Дэлхийн соёлын өвд энэ нэрээр бүртгүүлсэн учраас өөрчилж байгаа гэдгийг тайлбарласан тогтоолын төслийн агуулгыг өөрчлөхгүй бол гишүүдийн толгой эргээд байна."  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn