Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх төслийг буцаав
УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан
2017.01.26

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх төслийг буцаав

УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Гишүүдийн олонхи нь төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн үзлээ. Ингэснээр төслийг санаачлагчид нь буцаах боллоо.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Монгол Улсын Үндсэн хуульд төлөөллийн ардчилал гэж байхаас шууд ардчиллын тухай асуудал байхгүй. УИХ-аас батлагдаж байгаа хууль, тогтоол, төрийн зүгээс гарч байгаа шийдвэрүүд Үндсэн хуультай нийцэж байх ёстой. Хууль тогтоох дээд байгууллага бол УИХ. Төлөөллийн байгууллагаараа дамжуулж, эрхээ хэрэгжүүлж ирсэн” гэж хуулийн төслийг дэмжихэд бэрх байна гэдгээ тайлбарласан юм.