Энхболд.М 2017.01.26 | Сайт: Vip76.mn

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Ингээд байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналыг томьёоллоор санал хураалт явууллаа. Төсөлд хуулийн дагаж мөрдөх хугацааг “2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” гэснийг “2017 оны 03 дугаар сарын 01” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87 хувь нь дэмжсэн. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд