Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа зэрэг МОАН санаачилга болон “Нэг ардчилал” клубын гишүүд оролцлоо
2017.01.30

МоАН санаачлага Нэг ардчилал клуб нар нэгдэх шийдвэр гаргав

АН-ын гишүүдийн МОАН санаачилга төрийн бус байгууллагынхан  мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд “Нэг ардчилал” клубынхэнтэй нэгдэх шийдвэрийг өчигдөр гаргаснаа дуулгав. Ингэснээр АН-ын гишүүдээс бүрдсэн хоёр төрийн бус байгууллага нэгдэж, АН-ыг шинэчлэх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах чиглэлээр илүү эрч хүчтэй ажиллахаар болж байгаа юм байна. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа зэрэг МОАН санаачилга болон “Нэг ардчилал” клубын гишүүд оролцлоо. 

АН-ын шинэчлэлийг эрчимжүүлэн, шинэ төвшинд гаргах, намын шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх, улмаар Монголын ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр нэг зорилгын дор нэгдэн ажиллахаар болсон гэдгээ энэ үеэр хоёр байгууллагын төлөөлөгчид онцолж байв. Тухайлбал МОАН санаачилга анх байгуулагдахдаа АН-ын 10 үнэт зүйлийг нэрлэсэн. Энэ үнэт зүйлсийг намынхаа дүрмэнд тусгаж ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн Л.Болд хэллээ. 

“Нэг ардчилал” клуб МОАН санаачилгад нэгдлээ