Энх-Амгалан.Л 2017.01.30 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Манайх шиг үндэсний спортоо авлигажуулчихаад баясаад сууж байдаг ард түмэн байхгүй

Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан саналаа хэлэлээ. 

Л.Энх-Амгалан

Бид бодлогоо зөв, цэгцтэй гаргаж, хэрэгжүүлэх ёстой. Хуулийн танилцуулга дээр нилээд сэтгэл эмзэглүүлэм судалгаанууд байна. Монгол улсын хүн амын 65 хувь нь тухай насныхаа биеийн бялдарын хөгжлийн түвшингээр хангалтгүй гэсэн үзүүлэлттэй байна. Нийт хүн амын 1/3 нь хөдөлгөөний хомсдолтой, цусны даралт ихтай, зүрх судасны өвчтэй. Цэргийн насны эрчүүдийн 1/3 нь бие бялдарын сул дорой байна гэх мэт тоонууд байна. Эрүүл Монгол биш өвчтэй Монгол, спортлог Монгол биш спиртлэг Монгол болчихсон байна. Ийм нөхцал байдлаас гарах том бодлого, зохицуулалтыг хийсэн хууль байгаасай гэж хүсэж байна. 

Хоёрдугаарт,  Бид Спортын авилгын асуудлыг ярих цаг нь болсон. Манайх шиг үндэсний спортоо авилгажуулчаад, үзээд баясаад сууж байдаг ард түмэн байдаг юм уу. Начны найраа чинь аймаг, бүүр сум уугаа орчихсон нөхцөл байдалтай байна ш дээ. Бусад улсуудад спортын авилгын асуудал маш чухалд тооцогддог.  Үндэсний спортоо авилгаас гаргах цаг нь болсон байхаа. Тэр зохицуулалтыг нь энэ хууль дээр заавал оруулах ёстой.

Гуравдугаарт, Бид багийн спортыг багаас нь хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Багийн спортоор дамжуулж үндэсний өрсөлдөх чадвар, залуучуудынхаа бие бялдарын чадварыг дээшлүүлж байгаа олон орны туршлага байдаг. Энэ туршлагуудыг Монголын хөрсөн дээр буулгах хэрэгтэй. Залуучуудад багаараа ажиллаж чаддаг, амьдарч чаддаг үндэсний сэтгэлгээг суулгах хэрэгтэй.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn