УИХ-ын гишүүн Б.Жавхлан
2017.02.01

Эксперт өнцөг: Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг

2017 оны 2 дугаар сарын 2,3 ны УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол улсын хөгжлийн банкны тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. 

"Монгол Улсын Хөгжлийн банкны тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны  өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

“Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улс, эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж, улс төрөөс хараат бус, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон таван үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан байна. 

Тухайлбал, санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх, хуульд заасан болон Хөгжлийн банкны журмаар тогтоосон шалгууруудыг хангасан тохиолдолд Хөгжлийн банк санхүүжилт олгох шийдвэрийг бие даан гаргах зохицуулалтыг оруулжээ.”

Энэхүү хуулийн талаарх эксперт дүгнэлт бүхий нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү?