УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.02.01

Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл төр хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой

Эдийн засгийн байнгын хороогоор Аялал жуулчлалын хөгжлийн суурь асуудлын хүрээнд авч хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын асуудлыг хэлэлцэж авч үзэж байгаад талархалтай байна. Надад дөрвөн маш товч мэдээлэл байна. Нэгдүгээрт эдийн засаг төрөлжинө гэдэг нь зөв гэж үзэж байгаа.

Үүн дээр нэр бүхий 22 гишүүн Аялал жуулчлал тэргүүлэх салбар байх нь зүйтэй гэж Аялал жуулчлалыг дэмжих лобби бүлэг байгуулсан. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороонд албан ёсоор мэдэгдье. Бид нар хууль эрхзүй шинэтгэл тал дээр нь нэр бүхий 22 гишүүн ялангуяа аялал жуулчлал хөгжих боломжтой Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн гишүүд түлхүү нэгдсэн гэдгээ илэрхийлж байна.

Аялал жуулчлал нилээн яригдаж байгаа дээр гурван зүйлийг яалтачгүй дэмжих ёстой юм байна лээ. Аялал жуулчлалын салбарын анхан төр дангаар авч явдаг байсан. Нэг хэсэг хувийн хэвшил авч яваад төр оролцоогүй. Одоо дараагийн 5-10 жилд төр хувийн хэвшлийг хамтын ажиллагаа гэдэг зарчмын шийдлийг Монгол улсын төр гаргаж өгөх ёстой юм.

Аялал жуулчлалыг яамны ажил гэж харвал энэ алдаа болно

Визтэй холбоотой асуудал Гадаад яамтай холбоотой, аюулгүй байдалтай холбоотой асуудал нь Хуульзүй дотоод хэргийн яамтай холбоотой, Дэд бүтэцтэй холбоотой асуудал нь Зам тээврийн яамтай холбоотой гэх мэт энэ бүх зүйлийг олон улсад тухайлбал их Британ гэх мэт улсуудад ерөнхий сайдын дэргэд нэгдсэн зөвлөл байдаг юм байна. Тэр нь дэлхийд Монгол улс ямар байх вэ гэдгийг гаргаад тэр нь татах Соронзон орон болдог байна.