Оюун-Эрдэнэ.Л 2017.02.01

Л.Оюун-Эрдэнэ: Монгол улсад УИХ төр барьдаггүй нь нотлогдож байна #Эрдэнэт49

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

 УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Энэ асуудал их тодорхой. Тийм учраас цаашаа гаргалгаагаа илүү ярих ёстой. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас орчуулсан яагаад улс орон унасан бэ гээд ном байдаг л даа. Байнга л үүнийг ярьсан. Энэ бол үндсэндээ 89 улсын жишээ нь дээр дүгнэлт хийсэн ийм ном юм.

Яг л манайх шиг ийм нөхцөл байдал нүүрлээд уначихсан юм л байна лээ. Ер нь бол хөгжөөгүй улс орнууд. Яасан вэ гэхлээр ардчиллын гол тогтолцоо болох бизнесийн чөлөөт өрсөлдөөн шударга хуулийн засаглал хэмээх хоёр баганаа нураагаад унагасан тухайлбал Индонез улсад тамхины үйлдвэрлэл эрхлэгчид нь төрийнхөө дээр гараад суучихсан, тэгээд ямар төр байгуулах вэ гэдгээ өөрсдөө хэлэлцэж байгаад шийддэг. Эл номонд бол тоглоомын улстөр гэж томьёолсон байгаа юм. 

Тоглоомын улстөр нь далд эдийн засгийг бий болгодог, ингээд хэдхэн хүний тогтолцоо руу ороод унадаг. Монгол улс ийм хариуцлагатай цаг үеийн өмнө ирсэн гэдгийг энэ эрдэнэтийн асуудал явсаар байгаад энэ 25 жилийн өмнөх зүйл ингэж гарч ирж байгаа юм. Би залуу парламентч Ц.Нямдорж танаас нэг зүйлийг асуумаар байна. Монгол улсын үндсэн хуульд төрийн эрх барих байгууллага УИХ мөн гэж заасан байдаг. би хувьдаа эргэлзэж байна. Хэдэн юм сонгогдож ирээд хараалгаад л байдаг. Цаагуур нь томилогдсон албан тушаалтнууд нь хууль хяналтын байгууллагатайгаа нийлээд бүх юмаа хийчихдэг. Эрдэнэтийн асуудалд УИХ оролцоогүй. Их хурлын дарга нь мэдээ ч үгүй гэж байна. Хэрэв энэ үнэн бол Монгол улсад УИХ төр барьдаггүй нь нотлогдож байна.