Тэрбишдагва.Д 2017.02.01 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар УИХ нарийн ярих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын Д.Тэрбишдагва: Тодорхой шийдвэрүүд гараагүй л байгаа даа. Яагаад гэвэл энэ чинь ажлын хэсгийн дүгнэлт гараад УИХ-аас шийдвэр гарсны дараа засгийн газар яаж ажиллах вэ гэдгийг харж байна. Ер нь бол манай нөхдүүд Монголчууд засаг төрөө өөрсдөө удирдаж чадахгүй байгаа. Бусад хүмүүс удирдаад байна гэж хэлээд байна. Би бол бодохдоо гадныхан бараг удирдаж байгаа гэж бодож байгаа.

2009 оны 7 дугаар сарын 27 ны өдрүүд  тэр үеийн УИХ-ын 76 гишүүд Рио тинто захиа бичиж рио тинто компанийн худалдаа эрхэлсэн захирал , Айвонх майнз хууль эрхэлсэн захирал Монгол улс хөгжлийн салаа замын эхэн дээр байна. Яаж шийдхээ хоёр чиглэл өгч байсан шүү дээ. Ингээд гадныхны нөлөө ороод нам дамжсан гадаадын эдийн засгийн алуурчидтай нийлсэн  нөлөө байгаа гэдгийг нэн тэргүүнд хэлэх ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд