Оюун-Эрдэнэ.Л 2017.02.01 | Сайт: Vip76.mn

Л.Оюун-Эрдэнэ:Үндсэн хууль зөрччихсөн байхад бид зөв буруу гэж маргалдах нь утгаггүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Төр төмөр нүүрээ гаргах бол одоо л гаргах цаг нь байх л даа. Үндсэн хууль зөрччихсөн зүйлийг бид зөв буруу гэж маргах нь утгаггүй юм. Мэдээж бид нар ААН хохироохгүйгээр хуулийн хүрээнд  аль болох зөв гарцаа олох ёстой болов уу. Хэрэв гарахгүй бол энд ашиг сонирхолын холбоо хэлхээ байна гэсэн үг. Энэ сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга н.Нямаа гэж хэн бэ?  энэ хүн яагаад ажлын хэсгийн хуралд ирдэггүй тэгээд гарын үсгээ зурдаггүй юм? бас ямар ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхөр вэ?  хоёр байнгын хорооны хурал дээр сууж байна хоёуланд нь байхгүй, өнөөдөр бас байхгүй ямар төрийн эрх мэдэлтэн бэ? хэн томилсон, хэнд томилогдсон хэн гэгч нөхөр вэ? ийм байдалтай ингэж явж болохгүй ээ төрийн албан хаагчид гэдэг бол. ..