УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2017.02.01

Ө.Энхтүвшин: Манай нам "Эрдэнэт"-ийн асуудалд ийм зөрчил гаргаж, АН эрх барьж байсан бол...

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Би энэ ажлын хэсгийн дүгнэлтийг нь харья. Угтаа бол сэжиглэмээр зүйл байсан л даа. Ажлын хэсгийн дүгнэлт гарлаа. Замбараагүй л зүйл болсон байна. Хууль зөрчсөн, тамтаггүй идсэн уусан нь тодорхой. Ийм л юм болж.

Хэрэв манай нам засаг барьж байгаа үед Манай Засгийн газар ийм шийдвэрийг сонгуулийн дундуур өмнөхөн нууцаар ингэж байгаад хийчэхсэн болвол тэрний дараагаар нь Ардчилсан намынхан 65 суудал аваад гараад ирсэн бол энэ шоронгууд хүнээ дийлэхгүй болсон байгаадаа. Багтахгүй. Энэ 461, Ганц худаг шоронгууд хүн нь багтахаа байцан л байна байх. Бид нар бол ингээд л бас л долоон сар боллоо. Их л цаг алдаж байгаа юм л даа.

Өнөөдөр харла даа тэр 49 ийн нөхдүүд ийм юм хийсэн, авчихсан. Өнөөдөр тэгээд хурал хийлгэдэггүй. Өөрсдөө тэндээ гол суудлыг  нь аваад атгачихсан. Санхүүг нь бариад суучихсан. Нэгдүгээр орлогчоо авчихсан. Х.Бадамсүрэнд үндсэндээ мэдэж байгаа юм байна уу байхгүй юу? Түцийн хурлаа хийдэггүй, хийлгэдэггүй иймэрхүү байдалтай л байна л даа.