Сумъяабазар.Д 2017.02.01 | Сайт: Vip76.mn

Д.Сумъяабазар: "Эрдэнэт"-ийн асуудлыг шийдэхгүй удвал хүндрэлтэй байдал үүснэ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Ер нь энэ 6 сараас хойш Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал  ард иргэдийн хувьд бухимдал, эргэлзээ тээнгэлзээ төрүүлсэн.  Засгийн газрын түвшинд  түүнчлэн УИХ- руу ороод ирлээ гэж бодоод байна.

УИХ-аас гарсан ажлын хэсгийн дүгнэлтийг сая үзлээ.Зургаан хуудас дүгнэлтээс ерөнхий гэрээний тухай, 49 хувийг авсан эх үүсгэвэрийн талаар маш тодорхой дүгнэлт бичсэн байна. Төлбөр хийгдсэн банкуудын чадвар цаашид үүсэж болзошгүй эрсдэл мөн банкны хууль тогтоомжийг зөрчиж буй тухай сүүлд нь санал дүгнэлт гэх мэт.

Энд хэн нэг этгээд ч юмуу төрийн өмчийг булаах гэж байгаа, хууль бусаар авчихлаа, чоно борооноор авсан гэсэн нийгэмд талцал бухимдал, төрдөө итгэх итгэлийг сулруулж буй зүйлүүд байгаа. Иймд яаралтай шийдэх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд