Энхтүвшин.Ө Улаан.Ч Даваасүрэн.Ц 2017.02.01 | Сайт: Vip76.mn

Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулга хийлээ

Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулга хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо

Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын талаар танилцуулсан юм.

Тэрбээр танилцуулгадаа УИХ-аас Засгийн сангийн тусгай сангийн тухай хуулийг 2006 онд баталсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны байдлаар тусгай сангийн 28 төрөл хуульчлагдсан. Монгол Улсын Үндэсний аудитын газраас нийт 28 Засгийн газрын тусгай сангийн 15-д нь нийцлийн аудит хийсэн. Нийцлийн аудитын газраас 2013 онд Цэвэр агаар сан, 2014 онд Архидан согтуурахтай тэмцэх сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хүний хөгжил сан, Эрүүл мэндийг дэмжих сан, 2015 онд Авто замын сан, Дархлаажуулалтын сан, Соёл урлаг хөгжүүлэх сан, Шинжлэх ухаан технологийн сан, 2016 онд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Байгаль хамгаалах сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Сургалтын төрийн сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийсэн гэдгийг дурдсан юм.

Харин Эрсдэлийн сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын нөөц сан, Мал хамгаалах сан, Нийгмийн халамжийн сан, Тариаланг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Засгийн газрын өрийн баталагааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Спортыг дэмжих сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийгдээгүй байгаа аж.

Нийцлийн аудит хийхэд дээрх сангуудад сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хөрөнгийг зарцуулах бодлого, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй, зарим сан ажлын алба байгуулсан зэрэг нийтлэг зөрчил гаргасан гэдгийг Нийцлийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Б.Алтанзул онцолж байлаа.

Дээрх аудитуудаар илрүүлсэн зөрчилд 2015 онд 11.4 сая.төгрөгийн акт, 1,264.4 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 2017 оны 01 дүгээр сарын байдлаар 7.4 сая.төгрөгийн акт төлөгдсөн байна. Харин 2016 онд хийсэн нийцлийн аудитын зөрчилд 3.3 сая.төгрөгийн акт, 7,373.6 сая төгрөгийн албан шаардлагыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлснээс 3.3 сая.төгрөгийн актын төлбөр бүрэн төлөгдөж, албан шаардлагын биелэлт ирүүлэх хугацаа болоогүй байгааг тэргүүн аудитор танилцуулгадаа дурдсан юм.

Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар санал хэлж байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Засгийн газрын тусгай сангууд сангийн орлогын эх үүсвэрээ бүрдүүлээгүй, дотоод хяналтгүй, сангийн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулдаггүй ийм сангуудын үйл ажиллагааг цэгцлэх ёстой” гэж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ асуудлаар удаа дараа аудит хийсэн ч үр дүн харагдахгүй байгаа учир байнгын хорооноос тогтоол гаргах хэрэгтэй” гэсэн саналыг тавьж байлаа.

Иймд байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Үндэсний аудитын газар, Төсвийн байнгын хороо хамтран Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд сахилга батыг хангуулах, хариуцлага тооцохоос эхлээд асуудлыг өргөн далайцтайгаар харсан, үр дүн гарах тогтоол гаргах нь зүйтэй” хэмээн үзэ

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn