УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.02.01

С.Чинзориг: Засгийн газрын 1 дүгээр тогтоолыг хүчингүй болгох саналтай байна

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хуульзүйн байнгын хорооноос дүгнэлтээ гаргаад бүтцийн байгууллага санал дүгнэлтээ гаргасан. Бидэнд одоо ухарах зам байхгүй юм. Ямар нэг шийдвэр гаргажил таарна байх. Би бол ажлын хэсгээс гаргаж байгаа засгийн хууль зөрчсөн тогтоолыг нэгдүгээр заалтыг хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай би бол санал нэгтэй байна. 

Тэр тогтоолыг харахаар засгийн газар худалдан авахаасаа татгалзсан асуудал биш ерөөсөө тийм 49 хувийг авах гэсэн саналыг зөвшөөрсөн маягтай юм шиг санагдсан. Энэ бол хууль зөрчсөн УИХ-ын бүрэн эрхэд халдсан тогтоолын изаалт байгаа учир үүнийг хүчингүй болгох саналтай байна.