2017.02.02 | Сайт: Vip76.mn

УИХ-ын хаалттай хуралдаан 87 хувийн ирцтэй хуралдаж байна

УИХ-ын хаалттай хуралдаан 87 хувийн ирцтэй хуралдаж байна

Өнөөдөр УИХ-ын чуулган хаалттай хуралдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал сэдвээр хийх" мэдээллийг хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа билээ.

Хуралдаан зохион байгуулах хэлтсээс мэдээлснээр 87 хувийн ирцтэй хуралдаж байна. 

УИХ-ын 9 гишүүн хуралдаан оролцохгүй байгаа бөгөөд 5 гишүүн гадаад, 2 гишүүн орон нутагт томилолттой байгаа бол 2 гишүүн чөлөөтэй  байгаа ажээ. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn