2017.02.03

Б.Баттөмөр: Ногоон эрчим хүчний хэрэглээг 2030 онд 30 хувьд хүргэнэ гэдэг дэндүү гутранги тоо биш үү?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байна. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд П.Ганхүү өглөө.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цэргээгдэх эрчим хүчний асуудлыг хөндөж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуув

Дарханд дулааны цахилгааны станцын өргөтгөл, дулаан хуиарлахтай холбоотой шинэтгэлийн ажил энэ ондоо хийж дуусах боломжтой юу?

Нефть , газ боловсруулах асуудал бусад улсуудад эрчим хүчний салбарт хамаатай байдаг. Харин Манай улсад уул уурхайн салбарт хамаарч байгаа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

Ногоон эрчим хүчний хэрэглээний талаар Таны илтгэлд 2020 гэхэд нийт хэрэглээнийхээ 20%, 2030 онд 30% хангана гэж хэлж байна. 2030 оных нь гутранга төсөөлөл биш үү. Хэрхэн тооцоолсон вэ?

Дэлхийн салхины гол гурван урсгалын нэг нь Монголын говиор явдаг. Манай улс жилийн 365 хоногийн 300 нартай байдаг. Эрдэмтдийн тооцолсоноор энэ хоёр эх үүсвэрээс 15 тира ватт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх боломж байна гэсэн байгаа.

Хятад улсын жилийн хэрэглээ 8 тира ватт байдаг. тэгэхээр Монголд байгаа энэ боломжийг илүү ашиглах чиглэлээр ямар бодлого байна вэ?  Дэлхийн энэ чиг хандлага руу хэрхэн явж байна вэ?

Эрчим хүчний сайд П.Ганхүү хариулав

Дарханд турбины шинэчлэл хэвийн явагдаж байгаа. Нэмэлт шаардлагатай дотоодын төсвийг улсын төсөв дээр тавьсан байгаа. Гаднаас  Германы талын эх үүсвэр дээр төсвийг нь тавьсан байгаа. Энэ жилдээ ажлууд нь хийгдчихнэ. 

Газ, метан хийн асуудал манай яам дээр байгаа. Олборлох асуудал нь уул уурхайн яамд, харин хэрэглээ нь манай яам дээр байгаа. Таны хэлснээр нефтийн асуудал эрчим хүчний салбарт хамааралтай явдаг олон улсын туршлага байдаг. 

Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөр Монгол улс баялаг. Экспортын чиглэлийн томоохон эх үүсвэрүүдийг барьж, цаашид нэгдсэн  сүлжээ бий болгох санал, санаачлагуудыг зөвхөн биднээс биш бусад улс орнуудаас гарч байгаа. Тухайлбал, Японоос "Азийн супер сүлжээ" , БНХАУ-аас "Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ" , ОХУ-аас "Азийн супер цагираг" гэсэн санаалчлагууд гарч байгаа. Энэ салбарт томоохон ирээдүй харагдаж байгаа.