Бат-Эрдэнэ.Б Ганхүү.П 2017.02.03 | Сайт: Vip76.mn

Арван аймагт ДЦС барих зээлийн хэлэлцээр удахгүй УИХ-д орж ирнэ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан эрчим хүчний салбартай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан байна. Асуулгын хариуг Эрчим хүчний сайд П.Ганхүү өглөө.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуув

Найман аймагт Солонгосын Загийн газрын зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дулааны цахилгаан станцын ажил цаг хугацаа их алдаж байна. Энэ ажил ямар шатандаа явна вэ? Цахилгааны эрчим хүчний түгээлтэд 80 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байна гэж. Энэ алдагдлыг хэрхэн бууруулах вэ?

Эрчим хүний сайд П.Ганхүү хариулав

Солонгосын зээлийн хэлэлцээрийн хүрээнд  10 аймгийн дулааны станцыг барихаар бэлтгэл ажил хангагдсан. Зээлийн гэрээ удахгүй УИХ-д орж ирнэ. Аль болох богино хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна.  Түгээх сүлжээний алдагдлын буруулахаар Дэлхийн банкны төслийг УБ хотод хэрэгжүүлсэн. Одоо орон нутагт дахин хэрэгжүүлнэ.   

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn