Болд.Л 2017.02.03 | Сайт: Vip76.mn

Л.Болд: Усан тээврийг хөгжүүлэхийн сацуу учирч болох эрсдлийг хаах ёстой

УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Усан замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд аялал жуулчлал, усан тээврийн хөгжүүлэх явцад үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ёстойг сануулсан юм. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

Монголчууд бид онгон байгалиараа бахархдаг улс. Энэ утгаараа усан замын тээврийн үйлчилгээний талаар нарийвчилсан зохицуулалттай болсноороо энэ чиглэлийн аялал жуулчлал хөгжих боломж бүрдэх юм. Уг хуулийн төсөлд олон улсад түгээмэл тохиолддог эрсдлийг хаах ёстой.

Юу гэвэл ус, усан далай гэдэг маш том эко систем. АНУ-ын Дахо нуур булингартсан шалтгаан нь өөр нуураас завь авчирч тэр нуурт тавьснаар бохирдсон байдаг. Тэр нуур бол яг л Хөвсгөл нуур шиг сайхан нуур. Гэвч анхаарал, болгоомжгүй хандсанаас болж, экологийн сүйрэл болсон. Ийм аюул тохиох магадлал бий.

Нуур, уснаас дамжих халдвар усан завь, усан тээврийн хэрэгслээр дамждаг. Тиймээс экологийн энэ төрлийн аюулд өртөх эрсдлийг хаах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгах ёстой.

Тухайн нууранд тавьж буй завь, хөлөг онгоцонд шинжилгээ хийдэг лаборатори манай улсад бий юу гэвэл байхгүй шүү дээ. Тиймээс энэ мэт нуур, далайг бохирдуулахгүй байх бэлтгэл ажлыг базаах чиглэлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зайлшгүй шаардлага бий.

Усан орчинд аливаа халдвар даамжирч, үрждэг. Аялал жуулчлал, усан тээврийн үйлчилгээг хөгжүүлж байна гэдгийг цаана байгаль орчноо сүйтгэхчих вий гэдгийг байнга анхаарах ёстой.