Боловсрол соёл шинжлэх ухааны яам
2017.02.06

Олон улсын бизнес загварчлалын тэмцээнээс Монгол оюутнууд шагнал хүртлээ

Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн 8-р бүсийн олон улсын их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан “Business Simulation” тэмцээн өнгөрсөн 11 сард болсон билээ.

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод явагдсан энэхүү тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн  наймдугаар бүсэд харьяалагддаг нийт арван сургууль өрсөлдсөн бөгөөд Монголоос МУИС, Отгонтэнгэр Их сургууль, Мандах бүртгэл дээд сургуулийн гурван баг өрсөлдсөн юм.