БОАЖЯ, ХХЕГ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
2017.02.07

Хил орчмын Байгаль орчныг хамгаалах чиглэлээр санамж бичиг байгууллаа

Хил дамнасан түймэртэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

 Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “2013-2016 оны хооронд Монгол Улсын Хил орчмын байгалийн нөөц, баялаг, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг  хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түймэртэй тэмцэх асуудлаар санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байсан. Энэ  хамтын  ажиллагааны хүрээнд улсын хил дамнан гардаг   ой, хээрийн түймрийн тоо, тархалт багасч, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж бүрдсэн. Мөн  экологи-эдийн засагт учруулах хор хөнөөл, зардлыг  бууруулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах чиглэлээр амжилттай хамтран ажилласан” гэлээ.