УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.02.07

Ц.Даваасүрэн: Арабад хангалттай зах зээл бий

Төсвийн байнгын хороо Монгол Улсын Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулах “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн хүрээнд хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төслийн дэмжиж байна. Урт хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлтэй ийм зээлүүдийг бид ашиглах ёстой. Тэр тусмаа ХАА салбарт. Ер нь манай суурь эдийн засгийн бүтэц тогтвортой, уул уурхайн үнийн уналтаас хамааралтгүйгээр ийм бүтэц байя гэвэл чадах зүйл бол хөдөө аж ахуй байж магадгүй юм.

Хоёрт, Утаанаас салья гэвэл хөдөө аж ахуйг орлоготой байлгах бодлого барих хэрэгтэй. Тэгэж байж ажиллах хүчний хөдөлгөөн  хөдөө рүү шилжинэ. Тийм учраас эдийн засгийн боломж гарвал гадаад дотоод, их хөрөнгийн эх үүсвэрийг энэ салбар руу чиглүүлэх шаардлага байгаа юм.

Ялангуяа органик хүнсний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр асар хурдтай өсөж байна. 2030 он гэхэд махны асуудал бараг хиймэл мах орлуулах хэмжээний асуудал дэлхийн зах зээлд нүүрлэсэн байгаа юм.

харин манайх бол бэлчээрээ өвөл нь хөрсөө хөлдөөгөөд нянгийн хөлдөөгөөд ерөнхийдөө органик мах. Харин гадны органик гээд байгаа мал, мах нь хашаан дотор бэлчээж, бас байнга нянгийн устгаж хор цацаж байгаа. Гэтэл тэр мах өнөөдөр жижиглэнгийн үнэ нь 20 доллар байна. Бөөний үнэ нь доод тал нь 10 мянган доллар байна.

Тйимээс энэ түвшинд л бид хөдөө аж ахуйг салбараа хүргэчихвэл, аяндаа ийм хэмжээний орлогыг экспортлоно. Маш тогтвортой эх үүсвэр бий болж чадах юм. Хоёр талдаа экспортын хамгийн сүүлийн үеийн махны үйлдвэр барчих юм бол тэр Арабын ертөнц рүү нядалдаг технологийн сууршиулаад өөрийнх ёс заншлын дагуу тэр зах зээлрүү нь мах нийлүүлээд явуулахад л хангалттай шүү дээ.

Урд талын хөрш манай махны хэрэглээг тодорхой хэмжээнд мэддэг болж байна. Орос бол угаас уламжлалт суурьтай гэх мэт хөдөө аж ахуй дээр тулгуурлан хийх зүйл байна.