Бямбацогт.С Ганбаатар.Ж 2017.02.07 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатар: Нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулгаар оруулах шаардлагатай байсан

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Би энэ ажлын хэсэгт орж ажилласан ажлын хэсэг сайн ажилласан.  Ажлын хэсгийн гишүүд, дэд хорооны гишүүддээ баярласнаа илэрхийлье. Ажлын хэсэгт хариулт авч чадаагүй хоёр зүйлийг асууя.

Нэгт Хууль зүйн сайдаас асууя Нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулга гэж орж болоогүй юмуу? Яагаад нэмэлт өөрчлөлт гээд тэр Х.Нямбаатар гишүүний хэлж буйгаар энийг хөндөх боломжгүй, шинэчилсэн найруулга биш учраас гэж тайлбарлаж байгаа. Энэ бол бид олон зүйлүүдийг ярих эрхгүй, хөндөх хэрэггүй болчихоод байгаа юм.

Байнгын хорооны дарга ч гэсэн үүнийг шинэчилсэн найруулга гэж оруулж болоогүй юм бэ? Заавал нэмэлт өөрчлөлт гэж заасан нь ямар учиртай юм бэ? Үүнийг асууя. Хоёрт энэ хуулиар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж байгаа. Энэ бол энэ хуулийн эх нь гэж ойлгогдож байгаа.

Германд хуулийн этгээдийг хариуцлагад татдаггүй. Иргэн гэдгээрээ хүн хариуцлага хүлээдэг. Та бид бүгдээрээ иргэн. Төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, иргэн бүх хүн иргэн, иргэн гэдгээрээ хариуцлага хүлээж байхад эргээд хуулийн этгээд бизнес эрхэлж байгаа гэдгээр нь нэмж хариуцлага хүлээлгэнэ гэдэг бол англи, америкийг дууриаж байна гэж надад тайлбарлачих.

Энэ бол Монгол улсад болоогүй асуудал, энэ тал дээр би ажлын хэсэг дээр эсрэг байр суурьтай байсан. Олон улсын байгууллагуудын шахалтаар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж байгаа гэж байгаа. Бизнес эрхэлж байгаа хүн бол санаатай үйлдлээр бизнес эрхэлдэггүй. Эрүүгийн хууль гэдэг бол санаатай болгоомжгүй үйлдэлд оногдуулдаг. Энэ бол эргэж харах ёстой асуудал шүү гэдгийг хэлье. Х.Нямбаатар даргаас хариулт авч чадаагүй асуултаа асууя.

Сонгох санкцтай асуудлуудаас анхны, давтан биш гэмт хэрэг үйлдэж байгаа хүнийг энэ дөрвөн сонгох санкцнаас торгох, нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэх, гэрийн хорионд оруулах, ял өгөх гэх мэт зүйлүүдээс мөрдөн байцаагч сонголтоо хийгээд явчихсан тохиолдолд шүүгч энэ үйлдэлд нь өөрчлөлт оруулах боломж байгаа гэж би харж байна. Тэгэхээр зүгээр л торгоно гэсэн хүнийг шууд хорих боломж бол байгаа гэж харж байна.

ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт: 7 сарын 1 нээс үйлчлэх гэж байгаа хуулийг нэмэлт өөрчлөлт бус, шинэчилсэн найруулга хийж яагаад болоогүй юм бэ гэдэг асуулт гишүүн асуулаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хууль 2002 онд батлагдсан. Түүнээс хойш 2003, 2008 он хүртэл тодорхой өөрчлөлтүүд ороод хэрэгжээд явж байгаа.

Энэ хуулийг нийгэмд хатуу хууль, шоронжсон хууль гэх мэт ойлголт хавтгайрсан. 2008 оноос хойш өөрчлөөсэй гэсэн шаардлага  яригдсаар байна. Энэ хуульд 2012 оноос хойш өөрчлөлт оруулъя, 2013 оноос хойш өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөөд энэ асуудал УИХ дээр хоёр жил гаруй явж байж 2015 онд өнөөдрийн хууль батлагдсан байгаа юм.

2016 оны 9 сарын 1 нээс хэрэгжих эрүүгийн хуулийг авч үзвэл Ер нь хэрэгжихэд төвөгтэй, хэрэгжиж буй хуулиас илүүтэйгээр халтай байхаар зүйл заалт орсон хуулиуд байсан. Тийм учраас бид нар нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл 7 хоногийн хугацаатай хүнийг хорих ял эдлүүлэх, залилангийн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх, хохирлын хэмжээг харгалзахгүйгээр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх мэт байсан.

Ерөнхийдөө тодорхой хэмжээнд эрүүгийн хууль зөрчсөн л бол эрүүгийн хариуцлага үүрэх мөн шоронд хоригдох нөхцөл байдал үүсэхээр  ийм байдал үүсээд зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан.Гэхдээ бид тус хуульд байгаа дэвшилттэй заалтуудыг авч илүү уян хатан байх, хохирлоо барагдуулсан тохиолдолд эдлүүлэх ялыг хөнгөлөх гэх мэтээр хуульд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулчих боломжтой юм байна гэж үзэж оруулж ирсэн. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд