2017.02.08

Д.Тэрбишдагва: Утаа улстөр болчихоод байна

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хийсэн юм. хуралдаанд мөн Эрчим хүчний яам, УБ хотын удирдлагын төлөөллүүд оролцлоо. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Утаа улстөр болчхоод байгаа энэ цаг үед хүн бүр, байгууллага бүр өөр өөрийн амбийцаар  асуудал ярьж байна. Энэ нь үр дүнгүй бөгөөд харин цогц бодлого хэрэгтэй байна гэдгийг онцолсон юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Агаарын бохирдлын яриад л, гамшиг зарлаад л байдаг. Тэглээ гээд буурсан зүйл алга. Цогц бодлогын иж бүрнээр нь, эрэмбэ цэгцтэй оруулж ирэхгүй бол хүн бүр л өөр өөрийнхөө амцийцаар яриад байхаар үр дүнгүй байна. 

Хамгийн гол суурь нь санхүү эдийн засгийн асуудлаа Бид ярих, шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгүйгээр хэдий сайхан зүйлс яриад ямар ч нэмэргүй. Утаа улстөр болчхоод байна. 

Өнөөдрийн энэ гамшгийн байдалд Засгийн газар болон Хотын удирдлага хэрхэн ажиллаж гэж байгаа юм бэ? Минийхээр хийх ажлаа 1, 2 , 3, 4, 5 гэж эхний тавд хийх ажлаа тодорхой болгомоор байна. 

Ингэхгүй бол, тухайлбал эрчим хүч дээр  гэхэд нарын, дулааны эрчим хүч цаашлаад газ тустай гэж маш олон зүйл, хүн бүр, байгууллага бүр өөр өөрийнхөөрөө  ярьдаг.  Мөн хотыг нүүлгэнэ, гэр хорооллын дунд дэд бүтцийг байгуулна гэх зэрэг тал талын зүйл ярьдаг.  Одоо эрэмбэлэх цаг нь болсон.

Нэгэнт "гамшгийн хот" гээд зарлачихсан юм бол олон улсаас дэмжлэг авч болно шүү дээ. 

Ер нь Улаанбаатар хотыг утаанаас салгахад хэчнээн хэмжээний хөрөнгө хэрэгтэй юм бэ?

Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнгүй байна. Сая цахилгааны шөнийн тариф багасгасан. Цаашид энэ үргэлжлэн гэдгийг баталгаатай хэлж чадах уу? баталгаатай юм бол үүнийгээ ард түмэн хэлээд хэрэглээг нь зүгшрүүлэх хэрэгтэй. Гэтэл өөр нэг Засгийн газар гарч ирэхээрээ энэ шийдвэрийг өөрчилдөг. Ингээд хөрөнгө оруулалт хийсэн иргэд хохирдог.

Манай төрийн бодлогын "заваан" зүйл бол өмнө нь хийж байсан зүйлсийг үгүйсгэдэгт байгаа. 

Тухайлбал, өнгөрсөн 10 сард салбарын яамтай ярилцаад Сонгино хайрхан дүүргийн Салхитын аманд 115 айлын цахилгааныг шийдэхээр болсон. Гэтэл одоо хүртэл айлууд нь эрчим хүчээ аваагүй байна. Тэгэхээр өнгөрсөн онд энэ хэдэн айлын цахилгааны шийдэж чадахгүй  байгаа улс ийм их эрчим хүчний асуудлыг шийдэж чадах эсэхэд эргэлзэж байна. 

Эрчим хүчний сайдын зөвлөх н.Баярбаатар:

Салхитын цахилгааны асуудлыг ерөнхийд нь шийдсэн. зам дагуу байрлаж байгаа, зураг нь хийгдээгүй цөөхөн айлууд ажил хийгдээгүй байгаа. 2017 оны 5800 айл дотор энэ ажил багтсан байгаа. 

Эрчим хүчний сайдын П.Ганхүү

"Цахилгааны тэглэлт манай засгийн газар үргэлжлүүлж явагдана".

НЗД-ын ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Эрэмбэлэх шаардлагатай гэдгийг Засгийн газрын төвшинд ярьж байгаа. Үндэсний хороо дээр яригдаж буй гол зүйл бол өрхийн эдийн засгийн чадамжийг сайжруулах тухай юм.

Энэ хүрээнд

  • нэгдүгээрт,  ажлын байр орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
  • хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал. Энэ бол хамгийн их хөрөнгө зарцуулах ажил.
  • Гуравдугаарт, Эцсийн шийдэл орон сууц гэдэг ойлголтыг бид халж байгаа. Өөрийнхөө хашаанд хувийн орон сууж бариад амьдарч байгаа иргэдийн дэд бүтцийг хэрхэн бий болгох вэ? байгальд ээлтэй технологийг хэрхэн нэвтрүүлэх вэ? гэсэн үндсэн 3 үйлдлийг үндсэн суурь болгож байгаа.