УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.02.08

Ж.Бат-Эрдэнэ: Ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ нэг болгоод орж ирж байх хэрэгтэй

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газраас асуудал оруулж ирээд байгаа юмуу гэхээр үгүй, энд тэндээс янз янзын саналууд орж ирээд тэгээд хот маань өөрсдөө, хөгжлийн хороо буцаж материалуудаа эргэж танилцуулна гээд ийм л зүйл ярих юм.

Г.Мөнхбаяр сайд энэ асуудал дээр өөрөө туршлагатай хүн энэ асуудлаа өөрсдөө яаман дээр засгийн газрын хэмжээнд татаж авч ирж байгаад бүх байгууллагууд дээр ажлын хэсэг байлгаж базаж байгаад тэгээд нэг асуудлуудаа оруулж ирээч. Энэ маш олон жил яригдсан асуудал яг өнөөдрийнхөөр яригдаад яваад байвал цааш шинжэндээ орчихлоо.

Энэ 4 сард эхлүүлье гэхээр зураг төсөл бусад зүйл дутуу гэж яригдаад байх юм. Маш яаралтай явуулмаар байна. Энэ компани 20-25 жил ашиглаад хүлээлгээд өгнө гэж байна. Гэтэл энэ үйл ажиллагаа чинь өөрөө 20 гаруй жилийн хүчин чадалтай шинэчлэл орж ирчихээд байна шүү дээ. Тэгэхээр 20 гаруй жилийн хугацаанд хийлээ, улсад шилжүүлж өглөө, ахин шинэчлэл эхлэчих гээд байна шүү дээ.

Миний ойлгосноор ингэж харагдаад байна. Тийм болохоор ачаалалтайгаа холбогдуулаад тодорхой хэмжээнд хүлээн авсныхаа ард Монгол улс өөрсдөө Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулах бололцоотой төслийг хүлээн авмаар байна.