Нямдорж.Ц 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Ц.Нямдорж: Зургаан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгана

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуулийн төслийн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм. 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус байнгын хороо хоёрдугаар сарын 7-ны өдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр УИХ-аар олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган, эцсийн хувилбарыг бэлтгэлээ. Байнгын хороонд УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу зургаан зарчмын зөрүүтэй санал гарсан.

Уг хуулийн төслийг дагалдан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл гэж бий. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийсэн. Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн хоёр заалтыг хасч, хоёр заалтыг өөрчлөн найруулсан эцсийн хувилбарыг хүргүүлж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn