Бат-эрдэнэ.Ж 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Цагдаагийн генерал, Дотоодын генерал хоёрын хоорондын эрх мэдлийн хуваарилалт алдагдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслийг хэлэлцлээ. 

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Цагдаагийн генерал болон Дотоодын генерал цолтонгуудын хооронд бодит амьдрал дээр зөрчил үүсэх учраас зохицуулах ёстой гэдгийг анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 

Хуулийн төслийн 6.1.4 дэх заалтын дагуу Цагдаагийн удирдлагыг Хууль зүйн яам томилдог болж байна. Ммөн 9.3 дах заалтаар  захиран зарцуулах төсөв нь дотоодын цэрэгт  үлдэж байна. Ингэснээр нэг удирдлага буюу цагдаагийн газрын удирдах удирдлага нь алдагдаж байна гэж үзэж байна. 

Жишээ нь, Аймаг орон нутагт босоо удирдлагатайгаар томилогддог агентлагууд аймгийн Засаг даргын томилгоо дотор ажилладаггүй.  

Яг үүнтэй адилхан Цагдаагийн генерал, Дотоодын цэргийн штабын дарга генерал хоёрын хоорондын  эрх мэдлийн хуваарилалт байхгүй болно.Онцгой нөхцөлд шууд захиран, тушаах үйл ажиллагаа тасалдана.

Хэдийгээр хуулиар нэг дээвэр доор мэт харагдаж байгаа боловч бодит амьдрал дээр хоёр тусдаа болчихлоо. Хоорондоо ямар нэгэн уялдаагүй болчихлоо шүү дээ. Үүн дээр гишүүд анхаарахгүй бол болохгүй шүү. Онцгой байдал үүсэхэд тушаал өгөхөд биелүүлэхгүй нөхцөл бий болно. Хоёр генералын хоорондох асуудал үүснэ.  

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn