Нямбаатар.Х 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Х.Нямбаатар: Гүтгэх, доромжлох нь Эрүүгийн биш Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдана

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тайлбар хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Хуулийн төслийн 14,8 дахь хэсэгт сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн тодорхой төрлийн гэмт хэргийг тусгасан. Харин бусад үед хүний нэр хүнд, алдар хүндэд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах юм.

Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөлд “гүтгэх, доромжлох” талын зохицуулалт оруулж болох талаар УИХ-ын гишүүдээс санал гарсан. Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулиар 14,8 дахь хэсгийг хөндөөгүй учраас уг саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн юм.

“Гүтгэх, доромжлох” нь тусгай сувьект шаарддаггүй. Тусгай обьект гэдэг нь тодорхой ажил, мэргэжлийн хүн энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаарддаггүй төрлийн гэмт хэргийг хэлнэ. Сүүлийн үед сошиал медиагаар хүний нэр төр, алдар хүндэд халдах, ялангуяа цахим дарангуйлал гэсэн нэр томьёо гарч ирж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn