Баасанхүү.О Нямдорж.Ц 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг анхны хэлэлцүүлгээр баталлаа
Үндэсний их Баяр наадам

2017 оны 2 дугаар сарын 9 ны чуулганаар  Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой гишүүдээс асуулт байхгүй, байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлая гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 54,5 хувь нь дэмжиж хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураахад гишүүдийн 66,7 хувь дэмжиж хуулийн төсөл батлагдлаа. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар төрийн их баяр наадмаар сурын харваанд түрүүлсэн харваачид ганцхан төрлийн цол олгодог юм байна.

Тиймээс хуулийн төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд III байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, II байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид “Улсын мэргэн”, Улсын мэргэн цолтон түрүүлбэл “Улсын хошой мэргэн”, Улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл “Улсын даяар дуурсах мэргэн”, Улсын даяар дуурсах цолтон түрүүлбэл “Улсын дархан мэргэн” цол тус, тус олгохоор тусгажээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд