Энхболд.М Баасанхүү.О Лүндээжанцан.Д Нямбаатар.Х 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Чуулган

2017 оны 2 дугаар сарын 9 ны чуулганаар  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Н.Оюундарь, М.Билэгт, Б.Ундармаа Д.Лүндээжанцан, Д.Пүрэвдорж, Б.Дэлгэрсайхан, Н.Учрал, нар асуулт асууж үг хэллээ.

Зарчмын зөрүүтэй 50 гаруй зүйл дээр санал хурааж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан нар зүйл заалт бүр дээр кэйстэйгээр санал дүгнэлтээ хэллээ. Ийнхүү зарчмын зөрүүтэй зүйлүүд дээр санал авсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд