Нямдорж.Ц Дамба-Очир.Д 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

2017 оны 2 дугаар сарын 9 ны чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Зарчмын зөрүүтэй 5 асуудалд санал хурааж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяа байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн тус төсөлд тодорхой ажлыг гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байхаар, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар заажээ.  

Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй ажил олгогчид хүлээлгэх хариуцлагыг өндөрсгөж ажил гүйцэтгүүлсэн албан тушаалтныг 500000-1000000 төгрөгөөр,  аж ахуйн нэгж, байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгохоор хуулийн төсөлд тусгасан байна

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn