Лүндээжанцан.Д 2017.02.10 | Сайт: Vip76.mn

Д.Лүндээжанцан: Эрүүгийн хууль бол Монгол улсын 3 сая иргэн бүгдэд хамаатай хууль

Д.Лүндээжанцан: Эрүүгийн хууль бол Монгол улсын 3 сая иргэн бүгдэд хамаатай хууль

УИХ-ын чуулганаар өчигдөр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг хийж, дэмжлээ.

Энэ үеэр туршлагатай парламентч,, хуульч гишүүн Д.Лүндээжанцан эрүүгийн хуулийн амин сүнс хийгээд, хуулийн өөрчлөлт дээр байж болохгүй заалтын тухай санал хэлснийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Эрүүгийн хуулийг хэлэлцэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй.

Өргөн баригдсан төсөл, саналын зөрүүтэй санал, одоо үйлчлэж байгаа 2002 оны хууль, 2017 оны 7 сарын 1 -ээс хэрэгжиж эхлэх хууль гэсэн 4 төслийг харьцуулж байж ярьмаар байгаа юм. 

Өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Анхны хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүдээс гаргасан санал дээр маш анхааралтай хандах ёстой. Олон тал талаасаа ярилцах хэрэгтэй.

Би хэлдэг хууль хийж байгаа хүний Эмч гэвэл. Эрүүгийн хууль бол мэс заслын эмч юм.

Эрүүгийн хуулийг нилээд нарийн мэргэжилтэй, дадлагатай байж хийх ёстой юм. Өөрөөр хэлбэл энэ хүн Монгол улсын 3 сая хүнтэй холбоотой хууль юм. 
Энэ хууль хүүхэд гэдсэнд бий болоод нас барах хүртэлх бүх л үед амьд явах уу? эрүүл мэнд, нэр алдар, эд хөрөнгө, өмч нь бүрэн бүтэн байх уу гэдэг хувь заяаг хамгаалж байдаг. 
Эцсийн эцэст төр орших уу, эс орших уу гээд энэ хуульд хамаарахгүй зүйл байхгүй. 
НДШ төлөхөөс зайлс хийх гэмт хэргийг эрүүгийн хуулиас хасна гэдэг боломжгүй  байна аа Ж.Ганбаатар гишүүнээ.
НДШ төлөхөөс зайлс хийх гэмт хэргийг эрүүгийн хуулиас хасна гэдэг боломжгүй  байна аа Ж.Ганбаатар гишүүнээ. Татвар, НДШ төлөх дээр маш олон аж ахуй нэгжүүд төлж чадахгүй нь гэдэг гомдол маш их гардаг. Гэхдээ улс орон оршин тогтнож л байгаа бол татвар, НДШ -ийн асуудал байхаас аргагүй юм. Энэ бол хувь хүмүүсийн хувь заяатай холбоотой асуудал юм. 
2016 оны 12 сарын 31-ны байдлаар НД-т 11179 байгууллага 103 тэрбум төгрөгийн өртэй байна. 150.000 хүн даатгалгүй хоцорч байна. Маш олон хүн уйлж орж ирдэг. Тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь хариуцлагагүй байгууллага НДШ бөглөөгүй яваад байж гэдэг ийм асуудал маш их байгаа. 
Тиймээс маш олон хүний эрх ашиг энд яригдаж байгаа учир эрүүгийн хариуцлага байж байж төлүүлдэг. Төрийн төмөр нүүр байх хэрэгтэй. Энэ аль ч улсын Эрүүгийн хуульд байдаг заалт. Татвар төлдөггүй, НДШ төлдөггүй эрүүгийн хуультай улс энэ дэлхий дээр хайгаад олдохгүй. 
Төрийн бодлого бол татвар, НДШ нь ААН-үүдэд хүнд дарамт болдоггүй тогтолцоо нь эрүүл саруул байлгах ёстой юмаа.  

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn